BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес

Иргэд зээлийн түүхээ оноогоор хянадаг болно

Бизнес сэтгүүл   Бизнес сэтгүүл
2021-10-21
  Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын  хоёр сая иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл Зээлийн мэдээллийн санд байдаг ч зээлийн түүх, ирээдүйд зээлжих чадамжийнхаа талаар ихэнх иргэд огт мэдлэг, ойлголтгүй явдгаас үүдэн зохисгүй хэмжээгээр өндөр хүүтэй зээл авч санхүүгийн эрсдэлд орох, нөгөө талаар ирээдүйд учирч болох санхүүгийн таатай боломжуудаа алдах зэргээр хохирдог. Өөрөөр хэлбэл, иргэд өөрт хамгийн ашигтай санхүүгийн нэн чухал мэдээллийг огт авдаггүй, хянадаггүй бол нөгөө талд зээлдүүлэгчид мэдээллийн хэт давуу эрхтэй байдгаас санхүүгийн харилцаа тэнцвэргүй, шударга бус байдаг.

Цахим шилжилт, мэдээллийн эрин зуунд энэ асуудлыг шийдэх хамгийн оновчтой шийдэл нь иргэн бүр хувийн зээлийн түүхийн мэдээллээ ил тод, нээлттэй хүлээж авдаг болох юм. Ийнхүү зээлдэгч, зээлдүүлэгч талуудад мэдээлэл тэгш хүртээмжтэй очсоноор санхүүгийн үйлчилгээ илүү бодит хэлбэрээр хүрэх боломжтой болж, улмаар нийт санхүүгийн зах зээлд зээлийн хүү буурах эхлэл тавигдана. Мөн иргэдийн санхүүгийн хариуцлага боловсрол тогтмол нэмэгдэхээс гадна санхүүгийн үйлчилгээний олон шинэлэг боломж үүснэ гэсэн үг. 

2011 онд батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хууль болон Монголбанкнаас 2019 онд баталсан “Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын дагуу зээлийн мэдээллийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хувийн хэвшилд олгох нөхцөл бүрджээ. 

Тэгвэл зээлдэгч, зээлдүүлэгч талуудыг зээлийн түүхийн мэдээллээр бүрэн тэгш хангаснаар зээлийн хүүг бууруулах, санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох финтек үйлчилгээг “Бүрэн Скор” компани Монголбанкны тусгай зөвшөөрлийн дагуу нэвтрүүлэхээр болсон байна. Тус компани  Монголбанкны Зээлийн мэдээллийн сангаас нийт 500 орчим банк, санхүүгийн байгууллагад очдог иргэдийн зээлийн түүхийн мэдээллийг оновчтой, ялгаварлалгүй аргачлалаар тооцоолох хувь хүний “Кредит Скор” буюу “Зээлийн Оноо”-нд хувиргаж, иргэн бүрийг оноогоо хянах, удирдах боломжоор хангах финтек үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж буй. Мэдээллийн аюулгүй байдлын өндөр стандартын дагуу тасралтгүй ажиллах уг үйлчилгээ нь иргэдийг, тэр дундаа санхүүгийн харилцаанд хараахан бэлтгэгдээгүй залуу үеийг санхүүгийн боловсролтой, сахилга баттай болгон төлөвшүүлэх зорилготой. 

Зээлийн мэдээллийн энэ төрлийн үйлчилгээг өндөр хөгжсөн орнуудад өргөнөөр ашигладаг бөгөөд мэдээллийн тэгш хүртээмж сайжирснаар зээлдэгч иргэд илүү өндөр дүнтэй, хүү багатай, үр ашигтай, барьцаагүй зээлийг хурдан шуурхай авах боломж нөхцөлөөр хангагддаг. Мөн олон улсад зээлийн мэдээллийн үйлчилгээ нь зээлийн хүүгийн түвшнийг бууруулах, чанаргүй зээлийн хэмжээг багасгах, зээлийн харилцаанд орж буй субъектүүдийг хариуцлагажуулах, бусад сорилт бэрхшээлүүдийг гэтлэн давахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг.    

Зээлийн мэдээллийн сан гэж юу вэ?

Банк санхүүгийн байгууллагын харилцагчдад олгосон зээл, эргэн төлөлтийн бодит, түүхэн мэдээллийг нэгтгэн төвлөрүүлсэн баазыг зээлийн мэдээллийн сан гэнэ.   

Зээлийн мэдээллийн түүх буюу лавлагаа гэж юу вэ?

Зээлийн мэдээллийн тухай хуулиар “зээлийн лавлагаа” гэж зээлийн мэдээллийн сангаас цахим болон бичгийн хэлбэрээр хэрэглэгчид өгөх зээлийн мэдээлэл болон зээлийн түүхийн мэдээллийг хэлнэ.

Товчдоо, Зээлдэгч, зээлдүүлэгч талуудын өр төлбөртэй холбоотой харилцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан, зээлдэгчийн зээлжих чадварыг тодорхойлоход ашигладаг өр төлбөрийн мэдээллийг багтаасан баримт бичиг юм. Үүнд зээлийн төрөл, эргэн төлөлт, ангилал, үлдэгдэл болон барьцаа хөрөнгө батлан даагч, хамтран зээлдэгч нарын мэдээллийг агуулдаг болно.

Зээлийн оноо гэж юу вэ?

Зээлийн оноо нь зээлдэгчийн зээлжих чадвар, зээлийн эрсдэлийн үнэлгээг хийхэд зориулж боловсруулдаг ба энэ нь стандартчлагдсан хэмжигдэхүүнээр илэрхийлэгддэг. Зээл олголтын шийдвэрийг хялбар, хурдан болгох улмаар зээлийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг болон зээлийн эрсдлийг бууруулах, зээлдэгчийн зээлийн төлбөрөө хугацаандаа төлөх эсвэл хугацаа хэтрэх магадлалыг урьдчилан таамаглахад ашигладаг.

Бизнес сэтгүүл

Бизнес сэтгүүл

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00