BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес

Apptopia -ийн мэдээлснээр өнгөрсөн онд TikTok аппыг хамгийн олон буюу 651 сая удаа татжээ.

TikTok одуудын орлого дэлхийн топ CEO нарынхаас илүү

Бизнес сэтгүүл   Бизнес сэтгүүл
2022-02-09
  Маркетинг
0
Share on FacebookShare on Twitter

Авани Грегг, Жош Ричардс, Белла Поарч зэрэг нэрсийг уншихад танд төдийлэн танил бус санагдаж магадгүй. Харин дэлхийн сая сая тиктокчид энэ нэрсийг андахгүй. Хятадын энтрепренер Жан Имин төрөл бүрийн богино бичлэг хялбархан хийж байршуулах боломжтой TikTok аппыг санаачилсан нь санаанд оромгүй амжилт үзүүлснийг бид мэднэ. Харин өдгөө энэ аппаас төрөн гарсан одуудын орлого дэлхийн зарим топ CEO нарын жилийн орлогоос ч давж, илүүрхэх болжээ. Хамгийн нөлөө бүхий тиктокчдын сая сая дагагчид уг платформ руу маркетинг, сурталчилгааны агентлагаас эхлээд дэлхийн томоохон брэндүүд анхаарал хандуулах гол цөм юм. Үүнийг дагаад асар их хэмжээний мөнгөний урсгал энэ зүгт чиглэж, зах зээл хурдтай тэлж эхэлсэн. 

Тухайлбал, хамгийн нөлөө бүхий  тиктокчид болох эгч дүү Чарли Д’Амелио (135.8 сая дагагч) болон Дикси Д’Амелио (57 сая дагагч) нарын өнгөрсөн жилийн орлогыг нийлүүлбэл 17.5 сая ам.доллараар хэмжигдэнэ. Өөр нэгэн алдартай тиктокч Аддисон Рэй (86.6 сая дагагч) гэхэд л 8.5 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Харин Costco компанийн CEO Крейг Желинекийн өнгөрсөн жилийн орлого 8.3 сая ам.доллар байсан бол Starbucks -ийн CEO Кевин Жонсоных 14.7 сая ам.доллар байв.  

Эгч дүү Д’Амелио Эллен ДеЖенересийн шоунд оролцох үеэрээ. Тэд өнгөрсөн оноос өөрсдийн The D’Amelio Show -г хүргэж эхэлсэн билээ.

Амжилттай тиктокчдын ихэнх нь өмнөх ажлаасаа гарч, TikTok аппыг шинэ контентоор баяжуулах ажлаа үндсэн ажил болгосон байдаг. Тэд дэлхийн томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж, дуу бичүүлж, Netflix -ийн кинонд тоглож, бүр өөрийн гэсэн брэндийг үүсгэн байгуулж, шоу бүтээж амжаад байна. 

Олон хүн “Тиктокчид бодит баялаг бүтээдэг үү?”, “Тэдний хийж буйг ажил гэж тооцож болох уу?” зэрэг шүүмжилсэн өнгө аястай асуултыг тавьдаг. Харин “Obviously” инфлюнсер маркетингийн агентлагийн үүсгэн байгуулагч, CEO Мэй Карвовски “Хүмүүсийг хөгжөөж, баясгах контент бүтээх нь бараг л 24 цагийн ажил. Нэг ёсондоо, тиктокчид сая сая фэнүүддээ контент бүтээж “үйлчилдэг”. Учир нь тэднийг хаана, юу хийж явааг байнга сонирхон үзэж, даган дуурайж байдаг асар олон хүн бий. Энэ бол хүчтэй нөлөөллийг үүсгэж буй үнэ цэн” хэмээн онцолсон юм. Түүний үүсгэн байгуулсан “Obviously” компани инфлюнсерүүдийн нөлөөллийг ашиглан Google, Amazon, Ulta, Lyft зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн маркетингийг хийх үйлчилгээ үзүүлдэг. “Obviously” -тэй төстэй компаниуд цөөнгүй байгуулагдах болсныг ерөнхийд нь инфлюнсер маркетинг агентлаг хэмээн нэрлэж буй. Өөрөөр хэлбэл, сошиал медиа инфлюнсерүүдийг дагасан олон төрлийн бизнесийн урсгал бий болсоор байгаагийн нэг жишээ нь энэ юм. 

Бизнес сэтгүүл

Бизнес сэтгүүл

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00