BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бие бие рүүгээ харсан хоёр хүний дүр төрхийг харуулсан зураг. Араа дүрс бүхий ногоон зүүн талын профайл нь бизнест чухал ач холбогдолтой логик сэтгэлгээг илэрхийлдэг. Зүрхний дүрс бүхий улаан зөв дүрс нь сэтгэл хөдлөл, хайрыг бэлэгддэг. Арын дэвсгэр нь цайвар саарал өнгөтэй. - Business.MN

EQ болон IQ-ийн тэнцвэр

П.Одмаа   П.Одмаа
2024-01-12
  Онцлох, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter
бизнес цэнэг өглөөний уулзалт

Хүн оюун санааны амьтан гэдэг мөн сэтгэлийн амьтан гэдэг. Аль нь үнэн бэ эсвэл аль нь илүү бидэнд нөлөөлдөг вэ? Оюун санааных гэдгийн ард хүн тархиараа, бодлоороо орчин тойрноо тусган авч ямар нэг дүгнэлтэд хүрч түүнийхээ дагуу үг хэл, үйлдэл хийдэг гэсэн үзэл бөгөөд үүнийг IQ гэдэг.

Сэтгэлийнх гэдэг нь хүн зүрхний мэдрэмжээ дагаж аливаа зүйлийг ойлгон үүнийхээ дагуу амьдралынхаа шийдвэрүүдийг гаргадаг гэх сэтгэл хөдлөлийн буюу EQ ухаан юм. (Зүрхний мэдрэмжүүд нь үнэндээ тархины мэдрэмжүүд бөгөөд сэтгэл хөдлөлийн улмаас тархи бие болон зүрхэнд хэрхэн хариу үйлдэл хийх даалгавар өгдөг.)

20-р зуунд хүний IQ-г илүүчлэн судалж логик сэтгэлгээ болон сэтгэн бодох чадвар хүнийг амжилтанд хүргэх гол чадвар/оюун ухаан гэж үзэж ирсэн. 20-р зууны сүүлээс буюу 90-ээд оны сүүлийн хагасаас хүний сэтгэлийн чадвар болох тэсвэр тэвчээр, тайван амгалан байдал, хүнийг ойлгож, хүнд өөрийгөө ойлгуулах чадварууд нь хүний амьдралд IQ-с илүү чухал нөлөөтэй болохыг судалж тогтоож эхэлсэн. Олон жилийн турш болон олон хүмүүс хамруулсан судалгаануудаас IQ буюу сэтгэн бодох чадвар хүний амжилтын 20%-д нь л нөлөөлдөг бөгөөд бусад 80%-д сэтгэл хөдлөлийн ухаан, өсөж бойжсон орчин, нийгэм эдийн засгийн нөлөө, бага дунд сургуулийн боловсролын чанар гэх мэт зүйлс нөлөөлдөг болохыг олж тогтоосон.

Судалдаа шинжилгээ ч гэхгүйгээр бодит амьдрал дээр ч харахад сэтгэлээ захирч чаддаг, өөртөө итгэлтэй, бусдад өөрийгөө ойлгуулж, бусдыг ойлгож чаддаг хүмүүс асуудалд илүү уужуу тайван ханддаг, зорьсондоо шантралгүй хүрдэг, бусдад нөлөөлж чаддаг. Мөн EQ/сэтгэлийн чадвар нь хүний өдөр тутмын аз жаргал, сэтгэл ханамжийг тодорхойлдог гэж хэлж ч болохоор. Сэтгэл санаа тайван, стрэссгүй, санаа зовнил багатай амгалан хүн аз жаргалтай биш гэж үү. EQ нь өндөр хүн өөрийнхөөрөө байж өөрийн нөхцөл байдлыг бусадтай харьцуулахгүй, бусдын хэлсэн үг, үйлдэлд эмзэглэн шаналахгүй, зорьсон хэлсэндээ хүрч, хүмүүст чин сэтгэлээсээ тусалж, хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж, мэдэрч байдаг. (tweet хийх)

Хүний өөрийн тайван байдал болон бусдад хайрлагдах мэдрэмж хоёр оршин тогтнолын гол үзүүлэлтүүд тул хүний аз жаргалд нөлөөлж байдаг ажээ. Үүнийг тайлбарлахад эхлээд хүний бие физиологи ялангуяа тархины бүтэц үйл ажиллагаа хоёрт байгалийн шалгарлыг бодолцох хэрэгтэй. Тархины бүтцийн хувьд хүн 3 гол тархитай:

  • Бага болон уртавтар тархи нь 850 сая жилийн өмнөөс хөгжсөн, бусад амьтадтай адил амьд явахад шаардлагатай амьсгалах, тэнцвэр олох гэх мэт автомат хөдөлгөөнүүдийг удирддаг;
  • Дунд тархи нь 360 сая жилийн өмнөөс сүүн тэжээлтэн амьтдад хөгжиж эхэлсэн бөгөөд гаднын нөлөөллийн тусгалаас (нэг үгээр хэлбэл мэдрэмжээс) шалтгаалж санах ой, бие доторх урвал, хөдөлгөөн, үүнээс улбаатай үйлдэл шийдвэрүүдийг удирддаг;
  • Их Тархи (Бодлын Тархи) 100 сая жилийн өмнөөс хөгжиж эхэлсэн бөгөөд энэ тархины ачаар бид сэтгэн бодож, урт хугацаанд төлөвлөж, уншиж бичиж чаддаг.

Хүн эхийн хэвлийд бүрэлдэхэд мөн энэ дарааллаар тархи хөгжих бөгөөд их тархинаас бусад тархи хүн төрөхөд бүрэлдэж дууссан байдаг. Хүний тархины хөгжлийн түүхээс ч, хүн бүрэлдэх явцаас ч харсан хүний сэтгэл/мэдрэмжийн тархи нь илүү боловсорсон, эртний бөгөөд яарч сандарсан, стрэссдэж гутарсан эсвэл хэт баярлаж хөөрсөн үедээ буюу сэтгэл хөдөлсөн үедээ хүн энэ тархиндаа захирагдан дараа нь эрүүл ухаанаар бодоход алдаатай зүйл хийж, шийдвэр гаргасан байдаг. Харин зөвхөн их тархиндаа захирагдвал шийдвэр гаргах, хийх, хэлэх зүйлсийн тоо томшгүй олон хувилбар гаргаж тэндээсээ хамгийн оновчтойг нь сонгох гэсээр мунгинах болно. Тэгэхээр хүн аль болох сэтгэл хөдлөл, бодол хоёроо тэнцвэржүүлэн амьдарвал тайван амгалан байж зөв зохистой шийдвэрүүдийг гаргадаг. Өөрөөр хэлбэл сэтгэлээ чагнангаа бодлоо удирдан амьдрах гэсэн үг юм. (tweet хийх)

 

Тагууд: EQIQсэтгэн бодохтархины бүтэц

Санал болгох:

Хар үстэй, хар хувцастай, энтрепренер мэт харагддаг эмэгтэй зургийн доод хэсэгт цагаан дэвсгэр дээр тараагдсан олон өнгийн, олон төрлийн чихэрээр хүрээлэгдсэн зогсож байна. Чихэр нь янз бүрийн хэлбэр, хэмжээтэй байж, эрч хүчтэй, эмх замбараагүй байдлыг бий болгодог. - Business.MN
Дундаж дарга уу, шилдэг удирдагч уу гэдгийг EQ харуулна
Урт хар үстэй эмэгтэй "PODCAST" гэж бичсэн цэнхэр дэвсгэрийн өмнө суугаад микрофон руу ярьж байна. Тэр хээтэй цамцан дээр цагаан пиджак өмсдөг. Мэргэжлийн студи болгон бүтээгдсэн уг дүр зураг нь түүний бизнес стратегийн талаар ярилцаж буй энтрепренерийн дүрийг онцлон харуулж, камерын урд талд харагдаж байна. - Business.MN
Бусдад нөлөөлөх ур чадвараа хөгжүүлэх нь (№163)
П.Одмаа

П.Одмаа

Зөвлөх, Энтрепренер

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00