BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
2020 он бизнесүүдэд ямар сургамж үлдээв?

2020 он бизнесүүдэд ямар сургамж үлдээв?

Оюунжаргал Ц   Оюунжаргал Ц
2020-12-30
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

2020 он Covid-19, цар тахал, хөл хорио, гэрээсээ ажиллах гэсэн үгсээр дүүрэн онцлог жил байлаа. Хүн төрөлхтний түүхэнд сүүлийн 100 жилийн турш үзэгдээгүй дэлхийг бүхэлд нь хамарсан цар тахал манай улсын хүн амыг ч тойроогүйгээр үл барам улс дотроо халдвар тархаж хатуу хөл хорионы нөхцөл байдалд 2020 оны сүүлийн өдрүүдийг өнгөрөөж байна. Түүхэнд тэмдэглэгдэн үлдэх 2020 он харин манай бизнесүүдийн хувьд ямар сургамжуудыг үлдээснийг шинэ оны босгон дээр эргэж нэг харъя.  

2020 он бизнесүүдэд ямар сургамж үлдээв?

  • Бизнесүүд зайнаас ажиллах горимд хэдхэн хоногийн дотор шилжих шаардлагатай тулгарсан. Байгууллагын удирдлага ажилтнуудаа зайнаас үр дүнтэй ажиллуулахын тулд зөөврийн компьютер, техник хэрэгслээр хангах шаардлагатай болов.
  • Ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, эрүүл мэнд хамгаас чухлаар тавигдаж, өөрийгээ болон бусдын аюулгүй байдлыг хангахын тулд маск, бээлий өмсөн зай барихад суралцан, ариутгал халдваргүйжилтийн дүрмийг мөрддөг болов.
  • Сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдсан боловч хэрэгжүүлж амжаагүй байсан Дижитал шилжилтийг нэн даруй хэрэгжүүлэхгүй бол цар тахлын үед бизнесээ авч үлдэх тухай яриад ч хэрэггүй болохыг сайтар ойлгов.
  • Бүх ажилтан IT-ийн мэргэжил эзэмших албагүй ч хэрэглээний программуудаас гадна зайнаас багаар ажиллах, зайнаас хурал хийх, зайнаас төслүүдээ удирдах программуудыг ашигладаг, ажиллуулдаг болох шаардлага тулгарав.
  • Бизнесүүд зайнаас үр дүнтэй ажиллахын тулд байгууллагын соёлоо өөрчилж багийн гишүүд ажлаа хуваарилж авдаг, нэг нь нөгөөдөө тусалдаг, нээлттэй харилцдаг, аливаа асуудлыг шуурхай шийддэг, технологийн давуу талыг ашигладаг соёлыг нэвтрүүлэх нь чухал болохыг байгууллагын бүх шатанд ойлгож авлаа.
  • Аж ахуйн нэгжүүд тэсч үлдэхийн тулд бизнес модельдоо өөрчлөлт оруулахын зэрэгцээ бизнес төлөвлөгөөгөө хэд хэдэн хувилбараар боловсруулах шаардлага үүсэв.
  • Засгийн газар, УОК-оос хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлыг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт хэд хэдэн удаа зарлаж, цаашид ч тодорхойгүй хугацаагаар сунгах төлөвтэй байгаа нь улс орны эдийн засаг, бизнесийн харилцаанд маш их алдагдал учруулж байгаа хэдий ч хүн амын аюулгүй байдлыг чухалчилсан шийдвэрүүд гарч байна.

Цар тахал, хөл хорионы улмаас ажил, бизнесийн хүрээнд ч, ар гэр амьдрал дээр ч асар олон зүйлс өдөр цагаар өөрчлөгдөж байгаа энэ үед бид New Normal буюу шинэ дэг горимд хурдтайгаар зохицож ажиллах бодит шаардлагатай нүүр тулж байна.  Хямралын үе нь бизнесийн байгууллагын ч, дотор нь ажиллаж байгаа удирдлага болон ажилтнуудын ч мөн чанарыг шалгадаг хамгийн эгзэгтэй үе байдаг. Энэ үеэр хамгийн хурдан суралцаж, new normal-д хурдан дасан зохицож  чадсан бизнесүүд л тунаж үлдэх ба харин технологийг ашиглан үйлчлүүлэгчиддээ илүү үнэ цэнийг бүтээж чадсан инновацилаг бизнесүүд нь амжилтаа хэд дахин ахиулж “Цойлогсод” болон ялгарна.    

Оюунжаргал Ц

Оюунжаргал Ц

Ц. Оюунжаргал нь менежментийн Зөвлөх/Удирдлагын көүч. Business.mn-д манлайлал, бизнесийн стратеги, компанийн соёл, эмоцийн чадавхийн сэдвээр нийтлэлүүд бичдэг.

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00