Энэ оны эхээр дэлхийн хамгийн чинээлэг хүнээр нэрлэгдсэн Илон Маск дахин түүх бүтээлээ. Энэ удаад тэр дэлхийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн чинээлэг хүнээр тодорсон нь Tesla компанитай салшгүй холбоотой. Өнөөдрийн байдлаар түүний хөрөнгө 292 тэрбум ам.долларт хүрснээр дэлхийн тэрбумтнуудыг тэргүүлж байгаа бол араас нь Amazon -ийн үүсгэн байгуулагч Жефф Безос (196 тэрбум ам.доллар), LVMH -ийн гүйцэтгэх захирал Бернард Арно (164 тэрбум ам.доллар) нар эрэмбэлэгдэж байна. Зүйрлэвэл, Маскийн хөрөнгө Google -ийн хамтран үүсгэн байгуулагч Ларри Пэйж (119.3 тэрбум ам.доллар), Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Закерберг (113.1 тэрбум ам.доллар) -ийн хөрөнгийг нийлүүлснээс ч их болсон гэсэн үг.

Өнгөрсөн Даваа гарагт машин түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Hertz компани Tesla -аас нийт 100 мянган цахилгаан машин захиалахаар болсноо зарласны дараа Tesla -ийн хувьцаа 13 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам.долларт хүрчээ. Асар өндөр үнийн дүн бүхий энэхүү захиалга Tesla компанид 4.2 тэрбум ам.долларын орлого оруулна хэмээн Bloomberg -ээс мэдээлсэн.

Хөрөнгө оруулагчид ногоон технологи, ногоон бизнесийг илүүтэй сонирхох болжээ.

Үүнтэй зэрэгцэн Маскийн хөрөнгө 36.2 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Тэрбээр зөвхөн энэ жил л гэхэд 119 тэрбум ам.доллараар “халаасаа” зузаатгажээ. Гэхдээ Hertz компанийн мэдэгдлээс өмнө ч Тесла -ийн хувьцаа өсөлттэй байсан буюу энэ жилийн тухайд нийт 45 хувиар өсөөд байгаа юм. Үүнд, хөрөнгө оруулагчид ногоон технологи, ногоон бизнесийг сонирхон хөрөнгө оруулах болсон нь мөн нөлөөлж буй. 

Америкт Tesla компаниас өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниуд гэвэл Apple, Microsoft, Amazon болон Google -ийн толгой компани Alphabet -ийг нэрлэж болно. Эдгээрээс үзэхэд дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниуд бүгд технологийн компани байгааг анзаарах боломжтой. Одоогоор Тesla компани Германы Берлин хот дахь томоохон үйлдвэртээ автомашин үйлдвэрлэх зөвшөөрлөө хүлээж байгаа бол, АНУ-ын Техас муж дахь өөр нэгэн томоохон үйлдвэртээ тун удахгүй цахилгаан машинуудаа үйлдвэрлэж эхлэхээр зэхээд байгаа юм. Үүний үр дүнд, ирэх жил компанийн үйлдвэрлэл 50 хувиар өснө гэсэн тооцоо бий. Сонирхуулахад, Илон Маскийн үүсгэн байгуулсан өөр нэг компани болох сансрын технологийн SpaceX компани тун саяхан 74 тэрбум ам.доллларыг хөрөнгө оруулагчдаас амжилттай татжээ.  

Холбоотой мэдээлэл унших: Илон Маск: Баян чигээрээ үхэхийг хүсдэггүй 
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

Оюуны тэрбумтан Жак Ма: түүнээс юу суралцах вэ?

Өмнөх нийтлэл

Д.Жаргалсайхан: Төрийн худалдан авалт 30 жил Эрээний эдийн засаг, авлигачдын хармааг тэтгэж ирлээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.